/ ЦЕГ-ын ХБА-ны дэд даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 12а/149 дугаартай албан бичгээр ирүүлсэн ажлын чиглэлийн дагуу

ЦЕГ-ын ХБА-ны дэд даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 12а/149 дугаартай албан бичгээр ирүүлсэн ажлын чиглэлийн дагуу

ЦЕГ-ын ХБА-ны дэд даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 12а/149 дугаартай албан бичгээр ирүүлсэн ажлын чиглэлийн дагуу Увс аймаг дахь цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгаас тус цагдаагийн газрын сургалт арга зүйн танхимд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр аймгийн прокурорын газартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж ажиллалаа.

            Зөвлөгөөнд тус цагдаагийн газрын ХБТ, МБТ, ЭЦТ-ийн мөрдөгч нар, хяналтын прокурор нийт 35 албан тушаалтан хамрагдсан. 

            Тус тасгаас энэ оны 02 дугаар сарын 15-ний өдөр аймгийн прокурорын газарт 48-6/39 дугаар албан бичгээр сургалт авах хүсэлт хүргүүлсний дагуу зөвлөгөөний эхэнд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтуул “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт  заасан гэмт хэргийг зөв зүйлчлэх, хуулийн дагуу шуурхай шалгаж шийдвэрлэх, үйл ажиллагааны үр дүнг сайжруулахад анхаарах нь” сэдвээр сургалт зохион байгуулсан.

            Мөн Хэрэг бүртгэх тасгийн дарга нь  “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны зөрчил дутагдалгүй ажиллах чиглэлээр 1 цагийн сургалт зохион байгуулж, тус тасгаас хэсгийн мөрдөгч нарт хүргүүлж буй 02 дугаартай зааварчилгыг хэрэгжүүлж ажиллах талаар яриа таниулга хийж ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна