/ “УВС ЦАХИЛГААН ХОЛБОО” ХХК-НИЙ АЖИЛТАН АЛБА ХААГЧИД ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ, ГАНЦ ХОРМЫН УУР БУХИМДЛАА “УУЧЛААРАЙ” ГЭДЭГ ҮГЭЭР СОЛЬЁ УРИАЛГАД НЭГДЛЭЭ.

“УВС ЦАХИЛГААН ХОЛБОО” ХХК-НИЙ АЖИЛТАН АЛБА ХААГЧИД ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ, ГАНЦ ХОРМЫН УУР БУХИМДЛАА “УУЧЛААРАЙ” ГЭДЭГ ҮГЭЭР СОЛЬЁ УРИАЛГАД НЭГДЛЭЭ.

ЦЕГ-ын ХБА-ны даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12/256 дугаар албан бичгээр ирүүлсэн ажлын чиглэлийн дагуу Увс аймаг дахь цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгаас 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдөр тус аймгийн “Увс цахилгаан холбоо” ХХК-ний ажилтан алба хаагч нарт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийж, Цагдаагийн байгууллагаас зохион явуулж байгаа “Нэг хором” аяныг сурталчилж, 2018 онд цагдаагийн байгууллагаас зохион явуулсан “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд бэлтгэж ирүүлсэн 8 төрлийн контент, шторкыг үзүүлж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэв.

            ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанаас ирүүлсэн “Ухаалаг залуус амьдрал аварна”, “Нэг цохилт, хоёр амьдрал” зурагт хуудсыг тус байгууллагад хүлээлгэн өгч, сургалтад хамрагдсан ажилчдад “Ухаалаг залуус амьдрал аварна” жижиг зурагт хуудас тарааж ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна