/ МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА

         Тус цагдаагийн газраас 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Улаангом, Давст, Түргэн, Сагил, Тариалан, Өлгий, Өмнөговь, Наранбулаг сумдын нутагт мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр байнгын эргүүл ажиллаж байна.

         Энэ хугацаанд эргүүлд 18 алба хаагч үүрэг гүйцэтгэж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн 4 төрлийн 400 ширхэг зурагт хуудас, санамж, сэрэмжлүүлэг бэлтгэн иргэдэд өгч мэдээ, мэдээллээр ханган ажиллаж байна.

          Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн таны оролцоо чухал тул малаа хариулгатай байлгаж, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг уриалж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна