/ Мэдээ мэдээлэл / МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ГУРВАЛСАН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ГУРВАЛСАН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Тус цагдаагийн газраас санаачлан Увс аймагт мал, мах худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа.
Гэрээ байгуулахад аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Ц.Батболд, тус цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амарбат мал, мах худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 44 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
Гурвалсан гэрээ байгуулсанаар Монгол Улсын “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль’’-ийн хэрэгжилт хангагдаж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын туслалцаа, хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулж, гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийг арилгахад төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа өргөжих юм.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2021-08-12
  • 2021-08-12
  • 2021-03-04
  • 2021-03-04
  • 2021-02-06
Эрэн сурвалжилж байна