/ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэсгийн алба хаагчдыг ажилд нь мэргэшүүлэх, сурган дадлагажуулах, хууль хэрэглээний чадварыг нэмэгдүүлэх, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор "Хэсгийн дарга, төлөөлөгч алба хаагчдын 2022 оны 3 дугаар улирлын нэгдсэн сургалт, зөвлөгөөн”-ийг 2022.09.27-29-ний өдрүүдэд тус аймгийн Өмнөговь суманд зохион байгууллаа. Сургалтын үеэр алба хаагчдад чиглэсэн онолын болон практикийн сургалтуудыг зохион байгуулж, аймгийн Прокурорын газартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулав.

Сургалт, зөвлөгөөнийг аймгийн төвөөс алслагдсан суманд зохион байгуулсан нь онцлогтой болсон ба арга хэмжээний хугацаанд сум, орон нутгийн иргэдийн хүсэлт, гомдлыг хүлээн авч, жолооч, явган зорчигч нарт замын хөдөлгөөний дүрмийг сурталчилж, аж ахуйн нэгж байгууллагуудад хууль, эрх зүйн зөвлөгөө өгч ажилласан.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна