/ ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ БҮЛГЭМИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ" СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ БҮЛГЭМИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ" СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд эрх зүйн мэдлэг, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор “Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн гишүүдийг чадавхжуулах нь” сэдэвт сургалт зөвлөгөөнийг энэ оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймаг дахь Цагдаагийн газар дээр зохион байгууллаа.
Сургалт зөвлөгөөнд Увс аймгийн 19 сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн ахлагчид, удирдагч багш нарын төлөөллийн хамт оролцлоо.
Сургалт зөвлөгөөнд оролцсон оролцогч нарт Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн ажиллах журам, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургуулийн удирдлага, цагдаагийн байгууллагатай хэрхэн хамтран ажиллах талаар сургалт болон цагдаагийн газрын үйл ажиллагаа, цагдаагийн албанд элсэн орох шалгуурын талаар мэдээлэл хийлээ.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна