/ ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ.

ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ.

2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийг гарын авлага хэлбэрээр бэлтгэн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагад хүргүүлж сурталчлах, худалдаа эрхлэгч нарт хуулийн онцлог заалтыг танилцуулах ажлыг зохион байгуулж байна. Хуулийн онцлог заалтуудаас:
• Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно.
• Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тухай бүр сунгана
• Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон, татварын байгууллагад хугацаа хэтэрсэн өргүй этгээдэд олгоно.
• Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээдэд олгох бөгөөд дараах төрөлтэй байна:
- 11.00-22.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх;
- 14.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх.
• Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, татвар, цагдаагийн байгууллага, албан тушаалтны хамтарсан, эсхүл дангаар гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ.
• Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, татвар, цагдаагийн байгууллага, албан тушаалтны санал, дүгнэлтийг үндэслэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно,
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна