/ “SOFT_SKILL” МЕНТОРШИП ХӨТӨЛБӨРИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“SOFT_SKILL” МЕНТОРШИП ХӨТӨЛБӨРИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  Тус цагдаагийн газраас байгууллагынхаа ахлагч бүрэлдэхүүн /шинэ, залуу алба хаагчид/-ийг чадавхжуулах, хувь хүний хөгжлийг дэмжих зорилготой “Soft skill” менторшип хөтөлбөрийг 1 сарын хугацаанд хувь хүний хөгжлийг тодорхойлоход хамгийн чухал 6 агуулгын хүрээнд 6 удаагийн 9 цагийн сургалт, 3 бие даах ажил, 48 удаагийн менторуудын уулзалт ярилцлагаар амжилттай зохион байгууллаа.
#Хөтөлбөрийн_үр_дүнгийн_уулзалтыг Хилийн цэргийн 0245 дугаар ангийн “Хүндэтгэлийн өргөө”-нд зохион байгуулсан ба алба хаагчид хөтөлбөрийн хүрээнд олж авсан мэдлэг, туршлага, өөрт хэрэгжүүлсэн эерэг дадал зуршил, цагдаагийн газрын хэмжээнд хийж хэрэгжүүлэх шинэлэг санал санаачилга зэргийг танилцуулан хөтөлбөрийн үр дүнгээ ярилцан үнэлэлт дүгнэлт өгч хөтөлбөрийн үйл ажиллагааг дэмжин оролцсон байгууллага, багш нарт талархал, оролцогчдод батламжийг тус тус гардууллаа.
#Хөтөлбөрийн_хүрээнд_оролцогчид давхардсан тоогоор 35 ном уншиж, 20 алба хаагч хуримтлалыг зуршил болгохоор зорилго тавин хадгаламж нээлгэж, хадгаламждаа орлого нэмж, бүх оролцогчид өглөөний цай уух дадал зуршлын амьдралын хэвшил болгож, 9 алба хаагч өглөө босох цагаа 1 цагаар урагшлуулж өглөөний хүн болохоор зорилго тавьсан зэрэг эерэг өөрчлөлтүүд гарсан ба цагдаагийн газарт фитнес заалтай болох, явуулын номын сан бий болгох, цагдаагийн газрын арын талбайг зүлэгжүүлэх зэрэг шинэлэг санал санаачилга гарлаа.
#Хөтөлбөрийн_хүрээнд_оролцогчдоос явц, үр дүн, анхаарах асуудлын талаар 3 удаагийн санал асуулга авч үнэлэлт, дүгнэлт өгч цаашид хөтөлбөрийг цагдаагийн газрын бусад төрөл мэргэжлийн алба хаагчдыг хамруулан хэрэгжүүлэхэд анхаарах асуудлыг тодорхойлсон.
Алба хаагчид маань хөтөлбөрийн хүрээнд олж авсан мэдлэг, туршлага, ур чадвараа Цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд үр дүнтэй ашиглах бүрэн боломжтой юм.
#Хөтөлбөрийг_дэмжин_оролцсон алба хаагчид, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна