/ САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Тус цагдаагийн газрын 2023 оны 01 дүгээр улирлын “Сахилга, ёс зүйн зөвлөгөөн” зохион байгуулж, алба хаагчдаас гаргасан зөрчил, дутагдал түүний шалтгаан нөхцөлийг тодорхойлон цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, сахилга, зүйн зөрчил дутагдал гаргаагүй, бусдыгаа манлайлж байгаа алба хаагчдыг хамт олны өмнө сайшааж, талархал гардууллаа. Мөн тухайн зөвлөгөөнөөс алба хаагчдыг хорт зуршлаас нь татгалзуулах чиглэлээр нөлөөллийн ажил зохион байгуулахаар шийдвэрлэж, алба хаагчдын дунд нөлөөллийн болон сургалт соён гэгээрүүлэх төрөл бүрийн ажил, арга хэмжээ зохион байгуулах замаар тэдний сэтгэлгээ, хандлагад эерэг өөрчлөлтийг бүтээх, хорт зуршлаас нь татгалзуулж алба хаагчийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр “Хор баяртай” нөлөөллийн арга хэмжээг эхлүүлж нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Улаангом сумын цогцолбор 1-р сургуулийн сурагч Д.Анужиныг урьж оролцуулан “Цагдааг харах миний өнцөг” сэдвээр мэдээлэл хийлгүүлж, алба хаагчдаар хорт зуршлаас татгалзсан түүхийн талаар болон цаашид хийж хэрэгжүүлэх шинэлэг ажил, санал санаачилгын талаар ярилцаж “Хорт зуршлаас татгалзаж Хорыг ялъя”, “Хоолыг хор биш эм болгож хэрэглэе” гэсэн уриалга гаргалаа. Мөн нээлтийн үеэр алба хаагчдыг өөрт нь байх хорт зуршлаас татгалзуулах нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж ажлыг зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна