/ УВС АЙМАГТ ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

УВС АЙМАГТ ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цагдаагийн албаны туг, Сүхбаатарын болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоодын цэргийн байлдааны тугийг цэнгүүлэх, цагдаагийн тангарах давтах ёслол өнөөдөр /2023.05.26/ Увс аймгийн Улаангом сумын төв Маршал Ю.Цэдэнбалын талбайд боллоо. Энэхүү ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж, Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дэд дарга, хошууч генерал М.Ганболд, Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны гишүүн, цагдаагийн хурандаа Д.Цог, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ болон бусад хууль сахиулах байгууллагуудын удирдлага, алба хаагчид, Улаангом сумын ард иргэд, хилчин хүүхдүүд, бяцхан цагдаа нар оролцсон юм.
Монгол Улсад Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүндэт тэмдгээр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ, Улаангом сумын Засаг дарга Ц.Гантөмөр, Увс аймгийн хүндэт тэмдгээр бэлтгэл дэд хурандаа Ж. Өлзийтогтох, бэлтгэл ахмад Г. Пүрэвсүрэн нарыг тус тус шагнаж урамшууллаа.
5 хүн ба бичвэр нарын зураг байж магад10 хүн ба бичвэр нарын зураг байж магад12 хүн ба бичвэр нарын зураг байж магад10 хүн ба бичвэр нарын зураг байж магад8 хүн ба бичвэр нарын зураг байж магад13 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна