/ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2023 ОНЫ “#БУУДЛАГА”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2023 ОНЫ “#БУУДЛАГА”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагдаагийн газрын 2023 оны "#БУУДЛАГА"-ын аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
- Тэмцээнд 11 багийн 22 тамирчин, алба хаагчид буудлагын 2 төрөлд хурд хүч, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
- Тэмцээнийг Тариалан сумын нутаг “Цэрэг толгой” гэх буудлагын талбайд 9 мм-ийн ПМ гар буу, 7.62 мм-ийн АКМ бууны 2 төрлөөр зохион явуулж, мэргэн буудагч, аваргуудыг шалгаруулахад:
- #Мэргэн_буудагчаар Завхан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Галдмаа шалгарсан бол
1. ПМ гар бууны “Тогтоол буудлага”-ын төрөлд:
- l байр: Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Нямдаваа,
- II байр: Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Бямбажаргал,
- III байр: Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Р.Чимэд-Очир,
2. АК, АКМ урт бууны “Хэвтээ буудлага”-ын төрөл:
- I байр: Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Ц.Сүхбат
- II байр: Баруунтуруун сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Батжаргал,
- III байр: Завхан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Галдмаа нарын тамирчид тус тусын төрөлд эхний 3 байрт шалгарлаа.
- Буудлагын тэмцээний төрөл тус бүр дээр гаргасан амжилтыг цуваа байдлаар байр эзлүүлэн нийлбэр дүнг нэгтгэн гаргахад:
- “ТЭРГҮҮН БАЙР”-т х/ч У.Батжаргал ахлагчтай Замын цагдаагийн тасаг
“ДЭД БАЙР”-т д/х Ц.Бямбажаргал ахлагчтай Шуурхай удирдлагын тасаг,
“ГУТГААР БАЙР”-т д/х Б.Галсансанжаа ахлагчтай Тэс сумын сум дундын цагдаагийн тасгийн баг тамирчид тус тус шалгарч, “Өргөмжлөл” медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчид, алба хаагч нартаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэе.
- Монгол Цагдаагийн яруу алдар бадартугай
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна