/ “АРХИГҮЙ УВСЧУУД” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“АРХИГҮЙ УВСЧУУД” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлиг, согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байгаа “Та татгалз” аяны хүрээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газартай хамтран эрүүл зан үйлийг дэмжсэн “Архигүй Увсчууд” арга хэмжээг зохион байгуулахаар нээлтээ хийлээ.
Арга хэмжээний хүрээнд архидан согтуурснаас үүдэн гарч буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор согтууруулах ундаанаас сайн дураараа татгалзаж байгаа иргэдийн хордлого тайлж, сэтгэлзүйн засал эмчилгээ хийх, 20-оос доошгүй хүнийг архинаас сайн дураар татгалзуулах, албадан эмчилгээнд хамруулах, иргэдэд согтууруулах ундаанаас татгалзах талаар соён гэгээрүүлэх мэдээ, мэдээлэл хүргэх, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг энэ оныг дуустал зохион байгуулна.
Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрт зохион байгуулагдаж аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амарбат, Засаг даргын Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ нар нээж, урилгаар “Хөдөөний айл” ТББ-ын тэргүүн Ч.Ерөөлтүвшин оролцож төрийн алба хаагчид болон иргэдэд “Эрүүл зөв амьдрал” сэдвээр сургалт зохион байгууллаа
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна