/ ЦАГДААГИЙН ГАЗРААС “НОГООН ГУДАМЖ” БИИ БОЛГОХООР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

ЦАГДААГИЙН ГАЗРААС “НОГООН ГУДАМЖ” БИИ БОЛГОХООР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

        Иргэд олон нийтийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж, амар тайван амьдрах, ажиллах, амрах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Улаангом сумд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон бус байгууллага аж ахуйн нэгж төвлөрсөн, иргэд, хүүхэд ихээр цуглардаг талбайтай Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бадрахын гудамж”-ийг иргэдийн аюулгүй байдлыг хангасан “Ногоон гудамж” бий болгохоор ажиллаж байна

       Дээрх гудамжинд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжийн хяналтын камерт хяналт шалгалт хийхэд стандартын шаардлага хангахгүй, зөвхөн аж ахуй нэгжийн үүд хэсгийг харсан телекамер байсныг Монгол Улсын стандарт “Теле хяналтын системийн ерөнхий шаардлага MNS 6423:2019”-ыг хангуулах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор тус цагдаагийн газраас мэдэгдэл хүргүүлэн, биелэлт үр дүнг тооцон аж ахуй нэгж, байгууллагуудын камерын тусламжтайгаар ногоон бүс / камерын хяналтгүй цэггүй / болгохоор ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна