"Архи, тамхигүй ажлын байр" шалгаруулах болзолт уралдаан явагдаж байна.
Увс аймаг дахь Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар хамтран аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд санал хүргүүлэн 2015 оны 3 сарын 5-аас 2015 оны 5 сарын 5-ны хооронд аймгийн хэмжээнд "Архи, тамхигүй ажлын байр" шалгаруулах болзолт уралдааныг зарлан явуулж байгаа тул байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвхитэй оролцохыг уриалж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтэд сурталчилав.