/ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН

БАЙГУУЛСАН ТУХАЙ ИЛТГЭХ ХУУДАС

2015.04.01                                                                                                     Улаангом сум

          Тус цагдаагийн газрын даргаар батлуулсан хуваарын дагуу Нийтийн хэв журам хамгаалах тасгаас 2015.03.31-ний өдөр Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр шинэ Битүү захын урд талбайд 10-12 цагийн хооронд “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулан ажиллаа.

          “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээнд цагдаагийн газрын тасаг албадын алба хаагч нар оролцож тасгийн 1 дүгээр улирлын байдлаар хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээг иргэд олон нийтэд танилцуулж, санамж, сэрэмжлүүлэг, гарын авлага материал тарааж ажилласан. Үүнд

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас 4 офицер, 2 ахлагчийн бүрэлдэхүүнтэй оролцож,  өөрийн албаны үйл ажиллагааг сурталчилсан хулдаасан самбар, фото зураг бүхий эвхмэл самбарууд байрлуулж, албаны үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа тусгай хэрэгслийг байрлуулан сурталчилж, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд тарааж өгөх материалыг урьдчилан бэлтгэн тарааж  иргэдэд үйлчлэх үеэр албаныхаа талаар сурталчилгаа хийв.

Тасгаас 2015 оны 01 дүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн ажлын танилцуулга, нөхцөл байдлын мэдээг иргэдэд танилцуулж, орон нутгийн МВС, САМА телевизээр мэдээ, мэдээлэл хийв.

Иргэд жолооч нарт Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтуудаар болон жолооны эрх сэргээх, үнэмлэх нөхөн авах талаар 12 төрлийн 450 ширхэг санамж, зөвлөмж бэлтгэн тарааж, иргэдээс 10 санал, 15 хүсэлт  хүлээн авч, ирүүлсэн  санал, хүсэлийг газар дээр нь шийдвэрлэж, 39  иргэдэд зөвлөгөө өгч ажиллав.

Гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас 2015 оны 1-р улиралд хийж гүйцэтгэсэн ажлаа иргэдэд танилцуулж, орон байр болон малын хулгай, авлигалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хуулийн хүрээнд зөвлөгөө өгч ажиллав.

Арга хэмжээний хүрээнд иргэдэд зөвлөмж өгөхийн зэрэгцээ хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 100 ширхэг сэрэмжлүүлэг, боршуур тарааж ажиллав.

“Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийн үеэр иргэдээс амаар болон бичгээр санал хүсэлт, гомдол ирүүлээгүй бөгөөд  цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа хурдан шуурхай, иргэдэд хүрч үйлчилж байгаа талаар талархалаа илэрхийлж байсан.

Сүүлийн үед орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж байгаатай холбогдуулан “Шинэ Улаангом” зах болон ойр орчны аж нэгж, иргэдийн  агуулах, байр, дэлгүүрийн харуул хамгаалалт, камержуулалт, гэрэлтүүлгийг шалгахад шаардлага хангахуйц түвшинд байхгүй байсан бөгөөд энэ талаар хариуцсан хэсгийн байцаагч, цагдаа нарыг үүрэгжүүлж зөрчлийг засуулахаар болсон.

          Хэсгийн байцаагч нар “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээний үеэр нийт 148 хүнд орон байр, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг тарааж, яриа ухуулга хийж 18 хүний  санал хүсэлтийг хүлээн авч ажиллаа.

Иргэдээс дараах санал, хүсэлтийг гаргаж байна. Үүнд:

1. Битүү захын камерын нягтрал муу байна, хулгайд эд зүйлээ алдаад бичлэгээ шүүж үзтэл авсан хүнийх нь царай зүс, өмсөж явсан хувцасны өнгө тодорч гарахгүй байна. Ер нь битүү зах гэхгүй зах дорорхи эгнээ болгоныг хяналтын камер, гэрэлтүүлэгтэй болгуулмаар байна. Захын удирдлагуудад энэ талаар уламжуулж өгнө үү !

2.  Зах тарах үеэр согтуу хүмүүс ихэсдэг ба архины мөнгө, төгрөг нэхэж салдаггүй. Зах дээр цагдаагийн эргүүлийг зөв оновчтой зохион байгуулж ажилламаар байна, ялангуяа 16-18 цагийн хооронд цагдаагийн эргүүлийг зах дотор сайн явуулмаар байна.

3.  Одоо дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан зах дотор согтуу хүмүүс ихэсдэг ба цагаан идээ зардаг хүмүүс шимийн архи зардаг асуудлууд гардаг, энэ тал дээр анхаарч ажилламаар байна.

4.  Замын цагдаагийн алба хагчид тийм ноцтой биш зөрчил дээр сануулж явуулж баймаар байна, харилцааны соёл дээр анхаармаар байна.

5. Улаангом сумын 6 дугаар баг 10-15 тоот хашааны ард талын эзгүй хашааны амбаарт залуучууд цугларч архидалт явагдаж байна.

6.  Улаангом сумын 4 дүгээр багт байрлах 20 айл нэртэй хүнсний дэлгүүр нь 22 цагаас хойш согтууруулах ундаа худалдан борлуулж байна, нууцаар тамхи зараад байна. Хязгаарлалт тогтоомоор байна.

7.  Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт замын хөдөлгөөнд соёлтой оролцуулах, жолооч нарын ёс зүй,  харилцааны талд анхаарч хэвлэл мэдээлэлээр сургалт зохион байгуулах зэрэг санал хүсэлт гаргасныг илтгэн танилцуулж байна.

          Увс аймаг дахь Цагдаагийн газрын сэтгэл зүйч О. Ану би “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгт оролцож “Цагдаагийн байгууллагаар үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж”-ийн судалгааг авч ажиллаа. Энэ хугацаанд нийт 84 хүнээс судалгаа авч ажилласан ба судалгааны үр дүнг илтгэх хуудсанд хавсаргасан болно.  

Санал асуулга

  1. Увс аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд тавих таны үнэлгээ

А. Маш сайн-27

Б. Дунд зэрэг-56

В. Муу           сайн-1

  1. Цагдаагийн газрын алба хаагчдийн харилцааны соёлд өгөх таны үнэлгээ

А. Маш сайн-24

Б. Дунд зэрэг-50

В. Муу-10

  1. Алба хаагчдийн мэргэжлийн ур чадварт өгөх таны үнэлгээ

А. Маш сайн-31

Б. Дунд зэрэг-50

В. Муу       хариулаагүй-3

  1. Цагдаагийн газрын замын цагдаагийн алба хаагчдад өгөх таны үнэлгээ

А. Маш сайн-25

Б. Дунд зэрэг-51

В.  Муу-7    хариулаагүй-1

  1. Цагдаагийн газрын эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдад өгөх таны үнэлгээ

А. Маш сайн-49

Б. Дунд зэрэг-34

В. Муу -1

  1. Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, багийн цагдаа нарт өгөх таны үнэлгээ

А. Маш сайн-27

Б. Дунд зэрэг-48

В. Муу-5

  1. Цагдаагийн алба хаагчдийн харилцааны соёлд өгөх таны үнэлгээ

 

 

  Маш сайн

 

     Сайн

Дундаж

    Муу

  Мэдэхгүй

Хариулаагүй

Дуудлага хүлээн авагч

26

27

13

1

13

4

Хэрэг бүртгэгч

11

23

12

21

31

5

Мөрдөн байцаагч

7

17

16

3

33

8

Хэсгийн байцаагч

10

17

15

2

30

9

Жижүүрийн офицер

13

21

15

2

27

6

Дарга , удирдлагууд

12

16

15

1

31

9

 

            Олон нийттэй харилцах албанаас орон нутгийн САМА, MBC телевизүүдээр “Нээлттэй өдөр” арга хэмжээний зорилгын талаар болон сэтгүүлчдээс асууж тодруулсан асуултад хариулж, байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчилан ажиллаа. Арга хэмжээний явц үр дүнг гэрэл зургаар бэхжүүлж, холбогдох мэдээллийг цагдаагийн газрын сайтанд байршуулан ажиллаа.

 

          ИЛТГЭХ ХУУДАС БИЧСЭН: ОНХАХ АХЛАХ БАЙЦААГЧ,

                                     ЦАГДААГИЙН ХОШУУЧ                       Ү.БААСАНЖАВ

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна