/ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН БОЛОН УДАА ДАРАА ЗӨРЧИЛ ГАРГАДАГ ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН БОЛОН УДАА ДАРАА ЗӨРЧИЛ ГАРГАДАГ ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

        Тус цагдаагийн газраас 2017.03.28-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид болон удаа дараа архидан согтуурч гэр бүлийнхээ амгалан тайван байдал алдагдуулдаг Улаангом суманд оршин суудаг  40 орчим хүнд  шинээр батлагдсан гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар сургалт зохион байгуулав. Цагдаагийн газрын сургалт арга зүйн танхимд ОНХАХ ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Оюунболд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар”, “Сайн тус” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Тогтох “Харилцаа хандлага эерэг сэтгэлгээ” сэдвээр,  Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа С.Соронзонболд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг зохион байгуулав.

         Сургалтанд Улаангом сумын баг хариуцсан хэсгийн байцаагч, багийн цагдаа, нийгмийн ажилтан нар оролцож эдгээр иргэдэд хуулийн зөвлөгөө өгч дахин зөрчил гаргахгүй байх талаар баталгаа гаргуулан авч бүртгэл судалгаа хийж ажиллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна