/ ХЭРЭГ БҮРТГЭХ ТАСГААС СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХЭРЭГ БҮРТГЭХ ТАСГААС СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Увс аймаг дахь цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгаас Хэрэг бүртгэх албаны 2018 оны “Соёл, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний 1.2 дахь заалтын хүрээнд энэ оны 05 дугаар сарын 14-ны өдөр тус цагдаагийн газрын сургалт арга зүйн танхимд нийт бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын “Монголын мэдээ” сонины “Сондгой өнцөг” буланд “Хамгийн эрэлттэй 10 мэргэжлээс сонго, тэгээд 5 жилийн дараа ажилтай болно” гэх ярилцлагын агуулгаар мэдээлэл хийж ажилласан ба уг мэдээлэлд нийт 64 алба хаагч хамрагдсан.

      Мөн тус тасгийн дарга нь Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв болон Хэрэг бүртгэх албанд 2018 оны 05 дугаар сарын 16-аас 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрүүдэд “Удирдах ажилтны ёс зүй, манлайлал” сэдэвт сургалтад хамрагдсан талаар болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлстийн үйл ажиллагаатай танилцсан талаарх мэдээллээр тус тус мэдээлэл хийж ажилласан болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна