/ ХЭРЭГ БҮРТГЭХ ТАСГААС "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХЭРЭГ БҮРТГЭХ ТАСГААС "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

         Тус цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгаас ЦЕГ-ын ХБА-ны даргаас энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион явуулах ажлын төлөвлөгөө батлан ирүүлснийг хүлээн авч, салбар төлөвлөгөө гарган цагдаагийн газрын даргаар батлуулж, уг арга хэмжээг зохион явуулах бэлтгэлийг ханган ажилласан ба 05 дугаар сарын 25-ны өдөр Цагдаагийн газрын урд талбайд 09-12 цагийн хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлигийг хэрэгжүүлж “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж ажиллалаа.

            Өдөрлөгт цагдаагийн газрын төрөл мэргэжлийн 6 тасгийн 25 алба хаагч оролцож, энэ оны 05 дугаар сарын 25-ны байдлаар хийж хэрэгжүүлсэн ажлын танилцуулгыг иргэд олон нийтэд тайлагнаж, хариуцсан ажил үүргийн чиглэлээр 56 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, яриа таниулга хийн, 395 ширхэг санамж сэрэмжлүүлэг, гарын авлага тарааж, албанд хэрэглэгдэж буй техник, тусгай хэрэгслийг  танилцуулан ажилласан.

            Арга хэмжээний үеэр 57 иргэнээс цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой санал, санаачлага, мэдээ мэдээлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусган ажиллахаар болсон.

            Хэрэг бүртгэх тасгаас “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээнд зориулан 80 см х 180 см хэмжээтэй тасгийн танилцуулгыг 16 000 төгрөгөөр хэвлүүлж, суурь 20 000 төгрөгөөр худалдан авч, тасгийн үйл ажиллагааг иргэдэд сурталчилсан.

            Орон нутгийн MBC телевизээр өдөрлөгийн арга хэмжээг иргэдэд сурталчилан ажилласан болно.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна