/ АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА.

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА.

    Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс төрийн байгууллагын алба хаагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох, санал хүсэлтийг авч нэгтгэх нэгдсэн зөвлөгөөн энэ сарын 27-ны Бямба гаригт зохион байгуулагдлаа.
Тус зөвлөгөөний үеэр “Авилга, албан тушаал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис”, “Гэр бүлийн хүчирхийлэл”, “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчил”, “Гэмт хэргийн улмаас хохирсон бага насны хүүхдийн эрх ашгийг хамгаалахад прокурорын хяналтыг чиглүүлэх, гэмт хэргийн гаралт, гэмт хэрэг үйлдэж буй шалтгаан нөхцөлийг шалган шийдвэрлэх” сэдвээр Увс аймгийн Ерөнхий прокурорын орлогч прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Баярмагнай,
“Увс аймаг дахь гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ” сэдвээр Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Лхагвадорж, 
“Увс аймгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр ЗЦ-ийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Бямбажаргал, “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ” сэдвээр ЦГ-ын ГБХХГХУС ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н. Мөнхзул, “Хүний амь бие, эрх чөлөөний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, анхаарах асуудал” сэдвээр ЦГ-ын Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Баасанжав, 
“Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр Аймгийн ЭМ-ийн газрын дарга Ц.Отгонбаяр
“Увс аймгийн хүүхэд, гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдал, түр хамгаалах байрны үйл ажиллагааны талаар” сэдвээр ГБХЗХГ-ын дарга Б.Нансалмаа нар мэдээлэл хийлээ.
Увс аймгийн Өлгий суманд 2018 оны эхний 09 сарын байдлаар гэмт хэрэг бүртгэгдээгүй байгааг тул Цагдаагийн газраас Өлгий сумын ГХУСАЗСЗ-ийг үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна