/ “МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

         Зөвлөгөөний үеэр Малын генетик нөөцийн тухай болон мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт, хил дамнасан малын хулгайг таслан зогсооход Монгол улсын олон улсын гэрээ, хэлэлцээр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хууль хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагаа, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн хяналтын байгууллагын оролцоо, иргэд, ААН, малчдын бүлэгтэй хамтран ажиллах, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, анхаарах асуудлуудын талаар МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ХХААХҮЯ, ХЗДХЯ, МХЕГ, ХХЕГ, ЦЕГ-ын төлөөллүүд илтгэл тавьж байна.
Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий Увс аймгийн ЦГ-ын дарга нар өөрийн аймгийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, урьдчилан сэргийлэх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж байна.
Увс аймагт энэ оны эхний 9 сарын байдлаар өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн 32.3 хувийг малын хулгайн гэмт хэрэг эзэлж, өмнөх оны мөн үеэс энэ төрлийн гэмт хэрэг 11 гаралтаар буурсан үзүүлэлттэй байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна